Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад түрүүлгэжээ
2003 оны төрийн их баяр наадмын хурдан их насны морьдын уралдааныг Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Д.Цэнд-Аюушийн хүрэн морь өнгөлж , хурсан олныг цэнгүүлж байв. Тэс нутгийн унаган хүлэг болох хүрэн морь тэр жилээ 11 уралдаж, зургаа түрүүлэн, дөрөв айрагдан хурд шандсаа гайхуулсан юм. Алдарт уяач нэг жил тийнхүү олон амжилттай уралдуулсан нууцаа ийн дэлгэлээ.
...2003 оны өвөл нь Өлзийт хороололд оруулж тэжээгээд хавар Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баян-Эрхэт хайрханы тахилга наадамд уралдуулж их хол түрүүлгэсэн юм. Тэнд түрүүлсэн морь улсад түрүүлдэг гэсэн яриа байдаг нь ортой л юм билээ. Би түрүүлснийг нь ч мэдээгүй л дээ. Морь гаргаж өгчихөөд эргэсэн хөндлөн зам дээгүүр нэг хүүхэд мориноосоо унаж, ухаан алдаад. Танихгүй ч гэлээ нөгөөхийг чинь авч аймаг руу эмнэлэгт хүргэж өгчихөөд ирсэн чинь хүрэн морь маань түрүүлчихсэн байсан. Ирээд хүмүүсээс “ямар морь түрүүлэв” гэсэн “нэг хүрэн морь түрүүллээ” гэсэн юм. Тэгэхээр нь миний хүрэн л болов уу гэж бодсон л доо.
-Яагаад?
-Түрүүлэхээр сайн байсан юм. Хавар Дүнжингараваас эхлээд олон уралдсан хэр нь их сайн байсан юм. Тэгээд л майхан дээрээ очсон чинь манайхан айраг цагаа, дуулиан шуугиан болчихсон байна. Маргааш нь хүрэн морио адуундаа тавьчихаад би хот руу явлаа. Одоо бурхан болчихсон Галшарын Дураараа Мийгаа найзтайгаа хоёулаа Онон дээр очлоо. Онгирох санаатай. /инээв/ Онон эмнэлэгт хэвтчихсэн байна гэхээр нь очсон Бандгаа тэр хоёр нэг палатанд хэвтэж байна. Тэгэхээр нь “манай тэнд өчигдөр наадам болоод, 100 гаруй морьд давхилаа. Хүрэн морь их хол түрүүллээ” гээд би ярилаа л даа.
Бандгаа, Онон бид нар чинь бас багаасаа нэг дор нутаглаж, сайн муугаа мэдэлцсэн сайхан найзууд л даа. Тэгсэн Бандгаа “их ойрхон газар очтой түрүүлж байгаа бол энэ жил гэмтэй л байна даа” гэж байна. Харин би бол хүрэн морио сайн давхина гэдгийг мэдэж байсан.
-Юу танд тийм итгэл төрүүлэв?
-Баян-Эрхэтийн наадмын дараа хүмүүс хөлсийг нь авах гээд шавахад өшиглөөд л ер ядарсан шинжгүй байсан. Улсын наадамд ч гэсэн түрүүлж ирчихээд хүн өшиглөөд л байсан шүү. Тэр жил онцгой хурдан байсан даа.
-Уяа нь орохоороо ааширхуу болох уу?
-Ер нь ааширхуу мал. Туугаад явж байхад хажуу талынхаа морийг өшиглөнө. Заримдаа хүүхдийн хөл гар гэмтээчих гээд хэцүү шүү. Уяа нь орохоороо тэгдэг байсан байх. Уяа орсны бас нэгэн шинж нь буруу талынхаа эгмэнд эрхий хуруу талдаа орохуйц том нүх гарчихдаг байсан. Уяанаас бусад үед тарган цатгалан байхдаа зүгээр, яг уяа ороод ирэхээрээ тийм нүх гарчихдаг байсан шүү. Сайхан буянгаар би олон жил тогтмол сайн уралдаж чадаагүй дээ. Эрт хөлийг нь болиосон. Улсын наадамд чинь доголон түрүүлсэн шүү дээ.
- 2002 онд ирээд нэг жилийн дотор 11 уралдсан гэсэн. Тэгж олон уралдахдаа хөлийг нь муутгачихсан уу?
-Тэгсэн. Баян-Эрхэтийн наадмын өмнө цагаан сарын дараахан Архангайн Хотонт Тод манлай уяач Аюуш агсны Манлай цолны мялаалга наадам болсон юм. Нэг их хүйтэн шуургатай өдөр Цэнхэрийн цаад талд морь уралдаад, орой нь шуураад байхаар нь их хөдөлгөлгүй тэгсгээд бушуухан нэмнээд машин дээрээ аччихсан юм. Тэр шөнөө явсаар Хархоринд нэг айлын гадаа ирж зам асуухаар орсон унтаагүй байсан. “Уралдчихаад буцаж явна. Өнөө шөнө танайд хоноё” гэсэн “тэг тэг” гэж байна. Морио нэмнэчихээд даруулах гэсэн уяа байдаггүй. Тэгэхээр нь хүүхдийнхээ спорт эмээлээр эмээллэж хазаарлачихаад өвс тавиад өгчихөөд унтсан. Өглөө айлын авгай “та нарын нэг морь нь сул явж байна” гэхээр нь “уяа нь тасраа биз” гэж бодоод жаахан хэвтэж байгаад боссон чинь хүрэн морь хазааргүй, эмээлгүй, зөвхөн нэмнээтэй байж байсан. Тэр шөнө айлын гаднаас эмээл, хазаар хоёрыг нь аваад явсан байна лээ. Шуурганаас болоод сайн хөдөлгөлгүй машинд ачаад хөлд нь цус буулгачихсанаа сүүлд мэдээд, эвтэйхэн аргалж байгаад уралдуулдаг байсан юм. Гэхдээ хөлтэйгээ үлдсээн. Ер нь хөлтэйгээ үлдсэн сайн адуу их цөөхөн байдгийн нэг нь миний хүрэн морь. Тойруулгын халзан, Хэнмэдэх гуайн хар, сахал Мөнхтөрийн хээр гээд хэдхээн морийг нэрлэж болно доо.
-Улсад түрүүлсний дараах зургийг харахад нэлээд туранхай байдаг юм билээ?
-Тэгсэн нэлээд туранхай уралдуулсан. Тийм болохоор нь их сунгааг нь гүйцэд сунгаад, бага сунгааг нь дутуу сунгасан юм. Баян-Эрхтэй уулын тахилгаас хойш уралдуулахгүй байж байгаад наадмаас өмнө хоёр сунгаж, ганц нэг хөлс л авсан байх, өөр ажил хийгээгүй. Хүрэн морь Баян-Эрхтэйд түрүүллээ гэж хэлчихээд намайг явсны дараа Онон “хөөрхий муу Цэндээ морь нь түрүүлээд, хөөрчихсөн явна. Хүрэн морь нь сайн давхиад өгчихөөсэй дөө” гэж байсан гэнэ лээ. Сүүлд надад Бандгаа хэлсэн. Уяачид гэдэг ийм л сайхан улс шүү дээ./инээв/
-Улсад түрүүлсэн морины ажлыг уншигчид сонирхдог юм. Жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч?
- Угаасаа хөл муутай олон ажил даахааргүй байсан л даа. Их сунгааны маргааш хорон хөлсийг нь авчихаад, хатгаж жаахан цус авсан. Хийсэн ажлынхаа хорыг авч байгаа юм. Тэгээд гурав хоног сайхан амраасан. Наадмын урьд өдөр “11 цаг болчихлоо морьдоо тавих уу” гээд хүүхдүүд гүйгээд байдаг. Би ганцхан хүрэн мориндоо л бүх мориныхоо ажлыг зориулаад байгаа. Нөгөө морьдоо тавьчихаар хүрэн морь ганцаараа тогтохгүй шүү дээ. Тэгээд шөнө 12 цаг болж байхад морьдоо тавиад километр хэртэй газар тарлаад хөлсийг нь хатаагүй байхад нэмнээд, аргамжчихсан. Тэгэхдээ аргамжийг нь солиогүй. Хоёр хүртэл өөрөө байж байгаад, таван цагийн үед бариарай гэж хэлчихээд явсан юм. Ингээд зургаан цагийн хоол идүүлчихлээ. Хүмүүс гайхаж магадгүй л дээ. Миний хүрэн морь их идэштэй адуу. Өглөө ирээд гэдсийг нь харсан арай бага санагдаад дахиад цаг идүүлээд, тэгээд л өдөр хоёр цагт мордуулсан даа. Мордохоос өмнө хараад арай л багадчихав уу гэж бодоод явуулсан. Одоо бичлэгийг нь харж байхад Улаан худгаас өнгөрөөд сүүлээ жоохон шарваад байдаг юм. Хоол нь багадахаар сүүлээ тэгж шарвадаг адуу л даа.
-Долоон цагийн хоол гэдэг харин ч ихэдмээр юм шиг?
-Миний хүрэн морь том биетэй, сум урттай адуу шүү дээ. Уяаны үед хоол хасаад гайгүй болчихдог болохоос биш тавиад удаагүй байхад цүдийтлээ идчихдэг мал.
"Тод магнай" сэтгүүлийн Увс аймгийн тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.34
Сайхан хурдан буян бас сайн ч уяач
Reply