УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ БОЛОХООР МОРЬ УНАХ ДУРТАЙ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Гарьдмагнайн хээр айргийн гурваар хурдаллаа. Уг хээрийг уралдаанч найман настай Алтансүхийг Ууганбаатар хүү унасан юм.

Тэрээр өнөөдрийн айргийн тавд багтсан уралдаанчдын насаар хамгийн бага нь байлаа. Цэнхэр хашаанд орж ирсэн даруйд сэтгүүлч, зурагчид бүчээд авсан уу сандарсан хүү нэрийг нь асуувал  Сүхээгийн Ууганаа гэв. Аль сургуулийн сурагч билээ гэхэд Сэргэлэн сумын сургуульд сурдаг. Сая нэгдүгээр ангиа төгссөнөө тун товчхон хариуллаа.  Тэрээр хурдан морь унаад багагүй хугацааг өнгөрч  байгаа бөгөөд анх удаа улсад уралдаад ийнхүү айргийн гурваар хурдлуулжээ.  Морь унаж, салхи татуулан давхих гоё


 болохоор морь унах дуртай гэх Ууганаа дараагийн нас шүдлэн унана гэнэ. Барианы цэнхэр хашаанаас эхэлсэн бидний дуусч амжилгүй  комиссын гэр хүрээд өндөрлөв.  Гэрээс гараад ТВ-гийн ярилцлагад орохоор боллоо. Үргэлжлүүлээд шүдлэн нас унана гэнэ. Хүүгийн баяр наадмын нэг өдөр тун ч завгүй өнгөрөх бололтой.

Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

П.Ундраа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна