УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ БОЛОХООР МОРЬ УНАХ ДУРТАЙ

Сэтгүүлч
2022 оны 12-р сарын 19 -нд

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Гарьдмагнайн хээр айргийн гурваар хурдаллаа. Уг хээрийг уралдаанч найман настай Алтансүхийг Ууганбаатар хүү унасан юм. Тэр бас их насны хурдан морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач Г.Чинзоригийн халтар морийг аман хүзүүнд давхиулсан амжилтын эзэн билээ. 

 Тэрээр өнөөдрийн айргийн тавд багтсан уралдаанчдын насаар хамгийн бага нь байлаа. Цэнхэр хашаанд орж ирсэн даруйд сэтгүүлч, зурагчид бүчээд авсан уу сандарсан хүү нэрийг нь асуувал  Сүхээгийн Ууганаа гэв. Аль сургуулийн сурагч билээ гэхэд Сэргэлэн сумын сургуульд сурдаг. Сая нэгдүгээр ангиа төгссөнөө тун товчхон хариуллаа.  Тэрээр хурдан морь унаад багагүй хугацааг өнгөрч  байгаа бөгөөд анх удаа улсад уралдаад ийнхүү айргийн гурваар хурдлуулжээ.  Барианы хашаанаас эхэлсэн бидний дуусч амжилгүй  комиссын гэр хүрээд өндөрлөв.  Гэрээс гараад ТВ-гийн ярилцлагад орохоор боллоо. Морь унаж, салхи татуулан давхих гоё болохоор морь унах дуртай гэх Ууганаа үргэлжлүүлээд шүдлэн унана гэнэ. Хүүгийн баяр наадмын нэг өдөр тун ч завгүй өнгөрөх бололтой.

-Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

 П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.52.65

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply