СТА, АЯ ЗОХИОГЧ Б.ПҮРЭВСҮРЭН: ӨВӨӨГИЙНХӨӨ ХУРДАН ХҮЛГҮҮДЭД ЗОРИУЛАН “ААВЫН БОРЛОГ МОРЬ” ДУУГАА БИЧСЭН
ЦОМОГ:
• “БОСОО ХИЙМОРЬТОЙ
ЭР ХҮН”
• “АЯЛСХИЙГЭЭД
ДУУЛЪЯ ДАА”
• “МОНГОЛ АЯЛГУУ”
ТОГЛОЛТ:
• “БОСОО ХИЙМОРЬТОЙ
ЭР ХҮН” /2010-1-28/
• “АЯЛСХИЙГЭЭД
ДУУЛЪЯ ДАА” /2011-1-27
Моринд дуртай, монгол түмнийхээ сонорыг мялаадаг уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй Б.Пүрэвсүрэн гэх энэ эрхэм билээ. Тэрээр морины тухай 30 гаран дуутай бөгөөд өөрөө ч моринд хорхойтой нэгэн. Хар багын л морины хорхойтой явсан түүнд морины тухай дуу хийхэд сэтгэлд нь их ойр байдаг учраас түүртэж байсангүй гэдэг. Түүний бага нас Увс аймгийн Өмнөговь суманд өнгөрчээ. Тэрээр сургуулийнхаа амралтаар хөдөө мал дээр гарчихдаг, сумын төвийн жаалхүү. “Би уул, ус хамгийн гоё бүхнийг цогцлоосон газар төрсөн гэж боддог юм. Манай нутаг сайхан л даа. Чухам эндээс миний авьяас чадвар хөглөгдөж байсан юм шүү дээ. Мөн миний аав ээж урлагийн хүмүүс байсан нь их нөлөөлсөн” гэж ярих тэрээр нутаг, уул ус, аав ээждээ сүслэн залбирч, уран бүтээлээрээ сэтгэлийн өргөл барих хүсэлтэй нэгэн.
Уран бүтээлч энэ эрхмийг дуу хөгжмөөс ангид төсөөлөхийг аргагүй мэт. “Магадгүй би барилгын инженер болчихсон бол өдийд нэг барилга бариад талбайд зогсож байсан байх л даа. Гэхдээ цаанаасаа оргилоод байгаа булгийн усыг хэзээ ч дарж болдоггүй гэдэг шиг хүнд байх ёстой эрч энерги байдаг л юм байна. Даравч далдайна гэдэг дээ. Миний хийсэн дууг монгол түмэн чих тавин сонсож, бас дуулна гэж би хэзээ ч төсөөлж байсангүй. Дуу хийнэ ч гэж бодож байгаагүй. Гэвч тийм цаг үе байж, би тэнд нь ирчихээд байна. Сайхан хүмүүсээс эрч хүч, энерги авч төрсөн олон дууны эзэн болсон болохоор би өөрийгөө голохгүй байна” хэмээн ярих ажээ.
Түүнтэй ярьж суухад их намуухан, тайван хүн гэж дүгнэхээр байлаа. Харин энэ төсөөлөл андуу байсан байж мэдэх нь бололтой. Учир нь тэрээр багадаа жинхэнэ “хөдөлгөөнтэй” нэгэн байж. Хаана ямар л уралдаан тэмцээн болно хэзээний тэргүүн эгнээд зогсож байдаг олон талын авьяастай, идэвхитэй сурагч байжээ. Бурхан түүнд авьяас чадлыг харамгүй хайрласан бололтой. Дуулна, хөгжимдөнө, барилдана, уралдана гээд л. Моринд сонирхолтой учраас морь их зурдаг, тэр бүү хэл аймагтаа зургийн уралдаанд түрүүлж, морины сэдэвтэй зургаар үзэсгэлэнгээ гаргаж байсан гэдэг. 6-р ангиасаа л хурдны морь уяж эхэлсэн тэрээр 7 сарын нэгнийг ихэд хүлээдэг байсан аж. Учир нь тэр өдөр морьдын сунгаа эхэлж сумын төвийнхөн тэр аяараа л наадмын талбай дээрээ морьтой, морьгүй цуглачихаад багахан хэмжээний наадам болно.
“Миний аав морь уяж уралдуулдаг хүн байсан. Би ч гэсэн 10-р ангиа төгстлөө ганц хоёр жил морь уясан. Гэхдээ хотод ирээд хөндийрчихсөн. Хүүхэд насанд аль хөгтэй явдал тохиолдохыг алийг тэр гэхэв. Нэг жил манай дүү намайг конкурсанд ороод ирэхэд миний уядаг морийг цатгалдуулаад, эмээлтэй унадаг байсан морийг зайдан уначихсан, уясан ч юм шиг, уяагүй ч юм шиг болгочихсон байж билээ. Ер нь уяач хүний хөдөлмөр их шүү дээ. Манай хөгшин аав олон шарга морьтой, дандаа цагаан голдуу адуутай нутаг хошуундаа алдартай мундаг уяач явсан. Өвөөгийнхөө тэр сайхан адуунд зориулаад “Аавын борлог морь” дуугаа бичсэн юмаа” гэнэ. Пүрэвсүрэн автортой олон сайхан дуунуудыг хүмүүс аялах дуртай байдаг юм. “Манай адуу”, “Үйзэн зээрд”, “Янзаган хээр”, “Уяачдын гал”, “Аавын борлог морь”, “Хээр адуу” гээд л. А. Мөнхбатын дуулсан “Үйзэн зээрд” дуугаа тэрээр өөрийнхөө зээрд моринд зориулж хийсэн юм билээ. Харин “Наран шарга” дуугаа алдарт шарга азарганд зориулсан гээд дуу бүхэн төрсөн түүхтэй ажээ.
-Ямар үед энэ аялгуулаг дуунууд төрдаг вэ?
-”Сайхан газар, сайн хүнтэй уулзаж эрч хүч, энергийн хүчээр оюун санаагаа төвлөрүүлж уран бүтээлээ хийдэг. Жишээ нь бид хоёр их сайхан зүйлүүд ярьж байна. Энэ үед ая хийвэл бас л нэг сайхан дуу төрөх магадлалтай гэсэн үг. Тухайн уулзаж байгаа хүмүүсийн орчин, орон зай сайхан байгаасай гэж би хүсдэг. Дуучид голдуу шүлгээ авчраад ая хийлгэчихдэг учраас надад төвөгтэй зүйл гараад байдаггүй” гэв.
Тэр шүлгээ бариад ирсэн хүний хүсэлтийг тэр дор нь биелүүлчихнэ. Мэдээж шүлгийг нь аятай болгоод, дуучныг нь дуутай болгоод ганзага дүүрэн буцаадаг юм билээ. “Өнөө зах зээлийн нийгэмд тэр хүн намайг зорьж бензин тосоо, ядаж л утасныхаа нэгжийг үрээд ирж байхад:
-Чи маргааш ир, нөгөөдөр ир гэж хэлдэггүй юм. Газар дээр нь аяа зохиогоод өгчих нь надад, тэр хүндээ ч амар байдаг юм” гэсэн.
“Манай адуу”. Дуучин А.Мөнхбатын дуулснаар сонсогчдын хүртээл болсон энэ дуу ч бас түүхтэй. “Гүйгүүл морин”, “Манай адуу” хоёр дууны шүлэг зэрэг ирж таарсан гэнэ. Аяыг нь биччихээд байж байхад дуучин Мөнхбат түүн дээр ирж, уран бүтээл болгож авъя гээд дуулжээ. Удалгүй дуу хит болоход Төмөрбат найрагчийн саран дэвсгэртэй хас тамгатай арван хэдэн адуу хулгайд алдагдчихсан ажээ. Дараа нь найрагч “дуу хит болсон чинь адуу алга болчихдог байгаа. Дуунд малын им тамгыг хийж болохгүй юм байна” хэмээн аминчилсан удаатай юм билээ.
Түүний дуугаар нэрлэгдсэн олон цомог байх ажээ. Дуучин Банзрагчийн “Нэг л туулах хорвоо”, Л.Болдбаатарын “Босоо хийморьтой эр хүн, Буянжаргалын “Санахгүй л гэсэн юмаа”, “Аялсхийгээд дуулъя даа”, “Саяана”, “Аавын борлог морьд”, Отгонгэрэлийн “Зүрхэнд зүсрээгүй хайр”, “Зүрхэн цэцэг”, Мөнхбатын “Манай адуу” нэртэй цомгуудыг нэрлэж болно. Сүүлд “Отрын адуучин” дуугаа бэлэн болгоод амжжээ. Энэ дууг дуучин Мөнхбат дуулж байгаа аж. За бас МУГЖ Жавхлан “Хайрын сайхан”, Л.Болдбаатар “Говийн чамдаа”, “Ээжийн минь зөн” зэрэг дуунууд дээр хамтран ажилласан сонинтой сууна билээ.
“Дуучин хүний сэтгэл нь цагаан байдаг гэж би ойлгодог. Хар буруу санадаггүй, сэтгэл цагаан байж л ард түмэн, хүмүүстээ сайн уран бүтээлийг хүргэх учраас арга үгүй биз дээ. Уран бүтээлч хүн дандаа сайн сайхныг бодож явдаг, аав ээждээ, нутаг усандаа, сайн мориндоо ч юмуу зориулж сайхан болгоныг дуулдаг, зохиодог юм шүү дээ. Сүүлийн үед би дандаа гэгээн зүйл бодох болсон. Э.Төрмандахын дуулсан миний “Сайхан” гээд дуу байна. Тэр дуу бол хүмүүсийн сэтгэлийг огшоосон дуу болсон. Одоо ч хит болсоор л байна. Сүүлийн үед тоо томшгүй их дуу гарч байна. Эхэндээ ч сайхан тэмдэглээд явдаг байлаа. Одоо эмхэтгээд нэг үзвэл нэлээдгүй уран бүтээл төрсөн байгаа” гэлээ.
Ая зохиогч маань эхнэр, хоёр хөөрхөн охины хамт амьдардаг бөгөөд “гэр бүлийхэндээ одооноос л цаг зав гаргаж байна, урьд нь дандаа л үүрээр шахуу гэртээ ордог байлаа. Дэндүү их ажилладаг байжээ. Өнөөдөр цаг наргүй ажиллаж байж л хэдэн бор төгрөг олж амьдарч байна. Энэ нийгэмд өөрийгөө хоёрт тавьж байгаа хүн бол амьдрахгүй л дээ. Нэг бодлын ингэж ажиллаж байгаа маань сайхан ч эрүүл мэндэд хортой бололтой. Одоо ч тэр үеэ бодвол 22 юмуу 23 цаг гээд харьдаг болсон шүү” хэмээн аминчилна. Тэрээр эхнэртэйгээ төрсөн өдрөөрөө такси барих гэж байгаад анх танилцаж, тэр өдрөө л хоёулаа сууя гээд хэлчихсэн өөртөө итгэлтэй, эргэлздэггүй бардам эр хүн юм билээ. “Хүн сэтгэл оюундаа ханиа бодож явах ёстой юм билээ. Би айл бүрийг арван хүүхэдтэй болоосой гэж хүсдэг. Яагаад гэвэл монголчууд бид олуулаа байх ёстой. Тэгж байж монгол орон хөгжинө” гэнэ.
“Намайг муулсан хүн лүү би өрвөлздөг юм. Яагаад гэвэл би өөрөө цагаан сэтгэлтэй учраас миний сэтгэл рүү хар ус цацаж байгаад бухимддаг. Сүүлийн үед ч сайнтай, муутайгаараа бичигдэхдээ бичигдээд л явж байна даа. Хэдий тайван хүн ч нэг уурлахаараа тэсэрчихдэг гэмтэй. Үүнийг мэддэг болохоор болж өгвөл ганцаараа холхон очоод суучихна. Тэгээд л тайвширчихна шүү дээ. Би хэзээ ч ганцаардаж байгаагүй. Олон сайхан найз, хань ижил, дүү нар, аав ээж маань байна. Тийм болохоор надад ганцаардах шаардлага гардаггүй л дээ” гэх. Кино үзээд уйлчихдаг, хонь гаргахыг харж чаддаггүй нь ая зохиогч маань их өрөвчхөн нэгэн. Түүний найзад тохиолдсон зүйл одоо ч сэтгэлийг нь их эмзэглүүлсээр байдаг. Найз нь Өвөрхангайн “Их хурд”-д түрүүлсэн, нийслэлийн 370 жилээр түрүүлсэн хонгор морио алдаад 2 жил болжээ. Хөөрхий эрэлд хатсан эзэн хэдэн аймаг дамжиж хайгаад ч олсонгүй. Харамсалтай нь таван залуу архины мөнгө олохын тулд өнөө хурдан хүлгийн хүзүүг нь хэрчээд зарчихсан байсныг саяхан мэджээ. Тэр хүлэг уралдаж байсан бол монгол түмнийг баясгасан сайхан ажнай байх байсан болов уу. Ийм муухай юмыг монголчууд минь битгий хийгээсэй гэж харуусан ярьсан юм. Эр хүмүүс хийморь сүлдээ сэргээнэ гээд анд явдаг харин Пүүжээ ахын хувьд: “Би ан гөрөө хийдэггүй. Аав маань их мундаг анчин хүн байсан. Харсан болгоноо намнадаг. Миний хувьд оготны хамраас цус гаргаж үзээгүй. Гэхдээ ан хийх гэж нэг удаа үзсэн юм. Долоон төгрөгний кет гэж байсан тэрийг нь өмсөөд уул хадаар долоо хоног бянт нь тасарсан буутай хэсээд хоёр хайрцаг сумаар хоёр мөндөл л агнасан. Тэрнээс хойш надад ан зохихгүй гэж мэдсэн. Яахав ан хийж байгааг нь харж байж болох юм” гэж анхны бөгөөд эцсийн ан хийсэн хөгжилтэй ч гэмээр дурсамжаа дэлгэнэ лээ.
Тэрээр нийтийн дууг 100 жилийн дараа магадгүй 1000 жилийн дараа уртын дуунаас илүү сайхан дуу болчихсон байна гэж төсөөлдөг. Дэлхийн хэмжээнд уртын дуучид л гардаг. Нийтийн дууг нийтийн гэдэг утгаар нь хаядаг юм. Нийтийн дууг жаахан электронжуулаад, уртын дуутайгаа холиод л дэлхийн сонгодог аялгуу хийж болно. Дэлхий нээх сайхан ая ч юм шиг, аялгуу ч юм шиг, дуу ч юм шиг тийм шинэ зүйлийг сонсвол сонин. Тэр дунд исгэрээ, хөөмий ороод ирвэл дэлхийд сонгодог болох тэр зүйл монголд маань байна л гэж боддог доо. Санаж явбал бүтнэ. Биднийг төр дэмжвэл болохгүй юм байхгүй. Гэвч Монголын хөгжмийг дэлхийд тавиач гэж хэн нь ч хэлэхгүй л байгаа юм шүү дээ. Монголын хөгжмийн зохиолчид хойч үедээ анхаарал тавиасай, залуусыг дэмжээсэй. Ардын дуу, нийтийн дуу, уртын дуутай газар ганцхан монгол. Япон, солонгос манайх гээд нийтээрээ дуулдаг дуутай улс орон цөөхөн шүү дээ. Дэлхий даяараа рор урсгал руу ханарч байна. Манай нийтийн дуу ч ялгаагүй поп урсгал руу орчихсон. Миний дуунуудыг ч бүгдийг нь поп стилээр дуулахад болно. Монгол хүн л зохиосон юм чинь болохгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь бид аялгуутай юм. Тиймээс хүмүүс дагаж дуулдаг. Хип хоп ч юмуу, поп урсгалын дуунууд шүлэг ч уншаад байгаа юм шиг, дуу ч дуулаад байгаа юм шиг, ая нь тогтоогддоггүй. Монгол хүний оюун санаанаас ургаж гардаг тэр мэдрэмж бол биш. Хамраараа дуугарсан, зарим нэг нь үзэгч олон руугаа бөгсөө харуулсан дуу хийгээд хэрэггүй л дээ. Монголчууд бэлгэдлээр амьдардаг ард түмэн. Дуу хийхэд бэрхшээлтэй зүйл их байдаг. Дуучин дуугаа дуулах гэж, шүлгээ бичих, аяа бичих гээд 5-6 шат дамжлага дамжиж байж тэр дуу өнөөдөр ард түмэнд хүрч байна. Өнөөдөр монголд 20-30 фм, радио, телевизүүд байна. Монголчууд энэ олон сувгаар явж байгаа дуунуудаас өөрийнхөө сонсох дуртайг л хүлээж авдаг юм байна. Тиймээс олон шалгуур дамжиж бидний дуу хит болж байна гэдэг бид өөрсдийгөө аугаа гэж бодох эрхтэй юм. Монгол хэтэрхий даярчлагдаж, хэтэрхий задгайрч байна. Энэ фм радиогийн учир нь олдохгүй олон болсон, дээр нь арай гэж уран бүтээл хийж очсон хүмүүсээс мөнгө төгрөг нэхээд л... Бидний зовж, зовж зүтгэж хийсэн ганцхан дууг маань өөрсдөөс маань мөнгө авч явуулж байх шиг байна. Би гэхдээ тэдэнд мөнгө төлж үзээгүй. Тэд нар надаас дуугаа ирж авах ёстой. Миний дууг зарж байж надаас мөнгө авдаг тэд нар хэн юм бэ? гэж би боддог хэмээсэн юм.
Түүний гурав дахь цомог болох 18 дуунаас бүрдсэн “Аялгуут монгол” цомог тун удахгүй хэвлэлтнээсээ ирэх бөгөөд уг цомогт түүний хит дуунууд болох “Ээжийн минь зөн”, “Зүрхний наран” дуучин Бондгорын “Миний найз” гэх мэт дуунууд багтсан юм байна. “Тоглолтын хувьд жилийн жилд хийе гэж боддог. Яагаад гэвэл энэ 200, 300-гаад дууг би хүмүүст үзүүлчихье гэж бодож байна. Тоглолт хийхгүй бол Пүрэвсүрэн гэж хүний аялгуу нь дуусчихаж гэдэг ч юмуу ийм маягаар монголчууд хүлээж аваасай гэж бодохгүй байна” гэсэн. Ирэх намар 10 сард тоглолтоо хийхээр төлөвлөсөн гэнэ. “Хүн өөрийнхөө сонирхлын дагуу л юм хийх ёстой. Гэхдээ сонирхлынхоо дагуу юм хийхдээ чаддаг байх ёстой” гэсэн зарчимтай юм билээ. Тэр иргэн хүнийхээ хувьд улс төрд оролцох хэрэгтэй гэж үздэг. Бас өөрийн дуу хоолойг уран бүтээлээрээ дамжуулан хүргэхийг хүснэ. Сүүлд дуучин Жавхлантай хамтран “Мангасууд хэрэггүй” дуугаа хийжээ. Нам нам гэж намхан байхыг минь хэлэв үү, үгүй бид өндөр заяат хүмүүс шүү дээ гэж. “Энэ дууг сонсоод монголчууд босох хэрэгтэй байгаа юм л даа” гэсэн. Уг дууг 7 сарын 1-нд зориулж хийжээ.
Тэр дуу, дүрс бичлэгийн студитэй бөгөөд студи нь “Намир” гэх нэртэй. Нутгийнхаа нэ?ээр нэрлэсэн бөгөөд уул, ус маань түшиж яваг хэмээн бэлгэдэж уг нэрийг өгчээ. Үнэхээр ч нутгийн уул ус, ижий аав, хийморь лундаатай морин эрдэнийн заяа нь энэ эрхмийг түшиж явдаг гэлтэй. Хээгүй, шулуун шударга яриатай, дотоод сэтгэлийн гүндээ асар ихийг бодож, дэлхийн тавцанд монголын хөгжмийг гаргах хүсэл зорилготой түүнтэй ярилцахад сайхан байсныг нуух юун. Цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье. Санаж явбал бүтдэг гэдэг сайхан үгээрээ уг нийтлэлээ төгсгөе.
Ш.Бадамаа
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
35.203.143.99
Worth it!
Reply122.30.162.246
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Reply