“Алтаргана”-нд 600 гаруй төлөөлөгч оролцоно

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 16 -нд

Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Буриад үндэстний “Алтаргана” их наадам энэ сарын 20-22-нд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агын буриадын тойрогт болно.

Анхны “Алтаргана” наадмыг 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулж байсан бөгөөд буриад дууны уралдаан хэмээн нэрлэж байжээ. Тус наадам нь Буриад зон олны хамгийн том наадам бөгөөд дэлхий даяар тархан амьдарч буй Буриад түмэн чуулдаг байна. Наадамд манайхаас 600 гаруй төлөөлөгч оролцох аж.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна