Аймгийн алдарт

Чулуун Эрдэнэцогт

Аймгийн алдарт Эрдэнэцогт

1940 онд Дундговь аймгийн Эрээн сумын нутаг Дүлийн бууцанд төрсөн. Бага наснаас эцэг эхийг хамт  байж байгаад 1-р  ангид Төв аймгийн Говьсүмбэр сумын сургуульд орж суралцсан.
Долдугаар анги төгссөн. Мал маллаж байгаад 1970 онд Улаанбаатар хотод авто сургуулийн жолооч, Сүмбэрийн САА-д малчин, жолооч, 1980-1985 он хүртэл ЭХБУТ-д жолооч хийж байсан. Дараа нь САА-д үргэлжлүүлэн жолооч, малчин зэрэг ажлуудыг хийж байлаа. 5 хүүхэдтэй.
1965 оноос морь уяж эхэлсэн. Галшар угшлын ах лам Гомбын Дампилын адууны зээрд азрагатай байсан. 1969 оноос эхэлж сум, багийн наадамд айрагдаж байсан. Үүнээс хойш тасралтгүй морь уяж байна.Нийт 50-иад айраг түрүүтэй.
Доогийн Дамбадаржаа гэж манай нутгийн ахмад, их адуучин өөрөө хурдан морьтой хүн байлаа. Тэр буянтай хүн маань надад Бор азаргыг хайрлаж тэр нь Галшарын шилмэл адуу хариулаж байсан Үдэрбад гэдэг хүний адуу байсан. Энэ бор азарганаас надад хэдэн сайхан хурдан морь заяасан юм даа.
-Галшарын бүс 1997 бор хязаалан дөрөвдүгээр байр
-Боржигоны бүсийн наадамд 1999 онд халиун соёолон гуравдугаар байр
-Улсад аравын дотор хэдэн хэдэн удаа орсон. Халиун долдугаар, хоёр бор морь гэх мэт ...
-Говьсүмбэр аймгийн наадамд 5 түрүү, 10 гаруй айрагтай. Үүнээс 1994 онд соёолон бор морио түрүүлгэж байсан. Сайн морь байсан юм шүү.
Дархан, Баянмөнх, Бор-Өндөрт их насны цавьдар, хул морь уяж түрүүлгэж айраг цагаа авч байлаа. Дарханы Түмэн адууны баярт миний бор соёолон гуравт орж байсан.
Хүү Э.Уранзаяа маань намайг дагаж бага наснаасаа мал дээр өссөн, одоо залгамлан морь уяж байна. Би адуунд дуртай, хайртай.

 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Аймгийн Алдарт уяач Ч.Эрдэнэцогт: Аймгийн ойгоор соёолон бор морио түрүүлгээд үндэсний бөхийн аваргуудтай патиараа татуулж явлаа
2016 оны 5-р сарын 04 -нд
1911
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Ч.Эрдэнэцогт гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.-Алдартын унасан газар, угаасан ус хаана вэ?-Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугу…

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна