Тод манлай

Сумъяасүрэн Ганхуяг

Тод манлай Ганхуяг


МУ-ын Гавьяат малчин, Тод манлай уяач С.Ганхуяг 1970 оны 12 сарын 9-нд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ.

Мориныхон гэх өнөр бүлийн дээд зиндаанд “зодоглож” буй С.Ганхуягийг энэ их айлын босго давуулсан хүн бол түүний өвөг эцэг. Нутгийн адуугаар сайхан наадчихдаг буурал аавынхаа уясан морьдыг хурдлуулах  үүрэгтэй С.Ганхуяг  хүү 1985 оноос эхлэн бие даан морь уяж эхэлсэн бөгөөд 28 жил мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж явна.
Тэртээ 1989 онд  сумынхаа наадмын гурван түрүүн эзэн болчихоод дээлэндээ багтахгүй хөөрч явсан С.Ганхуяг өдгөө монгол төрийн наадмаас 20 түрүү, 47 айраг хүртсэн амжилтаар Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болоод буй юм.
С.Ганхуяг 1990 оноос эхлэн төрийнхөө их баяр наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргөх болсон бөгөөд 1993 оны Ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадамд хязаалан үрээ айрагдуулан анхны хишгээ хүртэж байжээ.
Тэр цагаас хойш: /өөрийн адууны амжилт/
1994 оны АХ-ын 73 жилийн ойн баяр наадамд  зээрд халзан соёолон-1
1995 оны Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадам зээрд хязаалан-4
1996 оны АХ-ын 75 жилийн ойн баяр наадамд хүрэн шүдлэн-3
2007 оны “Боржигон хурд-2007” бүсийн наадамд ногоон даага-1
2007 оны Говьшанхын хурд-III бүсийн наадамд ногоон даага-4
2007 оны Говьшанхын хурд-III бүсийн наадамд халтар даага-5
2007 оны АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд ногоон даага-4
2008 оны Булган аймгийн 70 жилийн ойд ногоон шүдлэн-1
2008 оны “Ирээдүйн түмэн эх-2008” уралдаанд халзан даага-4
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд ногоон шүдлэн-1
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд ногоон хязаалан-5
2009 оны “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд ногоон хязаалан-5
2010 оны “Дүнжингаравын хурд-2010” бүсийн уралдаанд бор морь-1
2010 оны “Эрдэнэт их хурд” төвийн бүсийн уралдаанд хул морь-3
2010 оны АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд бор морь-4
2011  оны АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд бор морь-5
2011 оны “Тамирын хурд-III” хангайн бүсийн уралдаанд бор морь-2
2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд бор морь-5

Бусдын морийг уяж хурдлуулан:
1997 оны Эрдэнэтийн овооны их тахилга наадамд П.Энхмөнхийн зээрд халзан морь-1
2000 оны АХ-ын 79 жилийн ойн баяр наадамд Чимиддоржийн зэгэл соёолон-4
2002 оны Дундговь аймгийн 60 жилийн ой баяр наадамд П.Энхмөнхийн хар даага-2
2002 оны АХ-ын 81 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хар даага-1
2003 оны АХ-ын 82 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хар шүдлэн-5
2003 оны Завхан аймгийн 80 жилийн ойн баяр наадамд Ганхуягийн халтар шүдлэн-1
2004 оны АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хар хязаалан-5
2005 оны АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд Чимэддоржийн хул шүдлэн-1
2006 оны “Тамирын хурд” бүсийн уралдаанд Чимэддоржийн хул хязаалан-4
2006 оны АХ-ын 85  жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн хул хязаалан-5
2006 оны АХ-ын 85  жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хүрэн хязаалан-1
2007 оны “Боржигон хурд-2007” бүсийн уралдаанд Б.Билэгдэмбэрэлийн зээрд хязаалан-3
2007 оны “Говьшанхын хурд-III”  бүсийн уралдаанд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага -2
2007 оны “Хотгойдын хурд” бүсийн уралдаанд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага -2
2007 оны АХ-ын 86  жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага-1
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага-4
2008 оны Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хул хязаалан-1
2008 оны Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хонгор халзан даага-2
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн борлог хязаалан-4
2008 оны Алтан-Овооны  даншиг наадамд Б.Билэгдэмбэрэлийн борлог хязаалан-4
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд Галбадрахын  хүрэн халзан даага-3
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хул хязаалан-3
2008 оны “Ирээдүйн түмэн эх-2008” уралдаанд Ганбатын зээрд даага-4
2008 оны Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн борлог хязаалан-3
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд Д.Ганбаатарын  зээрд халзан соёолон-1
2008 он “Заамарын хурд-2008” бүсийн уралдаанд Д.Ганбаатарын  зээрд халзан соёолон-1
2008 оны “Заамарын хурд-2008” бүсийн уралдаанд П.Энхмөнхийн хонгор халзан даага-4
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд хонгор халзан даага-2
2008 оны “Ирээдүйн түмэн эх-2008” уралдаанд Галбадрахын  зээрд халзан даага-1
2009 оны “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар даага-1
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Ганбаатарын зэгэл халзан  даага-3
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Галбадрахын  ногоон соёолон-4
2009 оны “Ирээдүйн түмэн эх-2009” уралдаанд Ганбатын хээр даага-3
2009 оны “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд П.Энхмөнхийн хонгор халзан шүдлэн-1
2009 оны “Очирваанийн хурд-2009” бүсийн уралдаанд Ганбатын өсгий цагаан  хээр соёолон-4
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Ганзоригийн зэгэл  халзан шүдлэн-6
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Галбадрахын хүрэн халзан шүдлэн-4
2009 оны “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн соёолон-1
2009 оны “Очирваанийн хурд-2009” бүсийн уралдаанд Галбадрахын соёолон-2
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар даага-5
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Ганбатын хээр хязаалан-5
2010 оны “Эрдэнэт их хурд” төвийн бүсийн уралдаанд Ганзоригийн Манлай халзан хязаалан-5
2010 оны “Эрдэнэт их хурд” төвийн бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн зээрд халзан шүдлэн-4
2010 оны АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар шүдлэн-2
2010 оны “Эрдэнэт их хурд” төвийн бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар шүдлэн-1
2010 оны ”Дүнжингаравын хурд-2010” бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн хээр соёолон-3
2011 оны ”Дүнжингаравын хурд-2011” бүсийн уралдаанд Ганзоригийн Манлай халзан соёолон-3
2011 оны “Булганхангайн хурд” бүсийн уралдаанд Ганзоригийн Манлай халзан эрлийз ангилалд -5
2011 оны АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар эрлийз дунд-1
2012 оны ”Дүнжингаравын хурд-2012” бүсийн уралдаанд Галбадрахын борлог соёолон-9
2012 оны Да лам Цэрэнчимэдийн мэндэлсэний ойд Энхбатын хул даага-5
2012 оны “Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд эрлийз дээд насанд Г.Тэмүүлэнгийн зээрд халзан-3
2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн эрлийз дээд зээрд халзан-8
2012 оны ”Дүнжингаравын хурд-2012” бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн эрлийз дээд зээрд халзан-5
2012 оны “Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд Галбадрахын борлог соёолон-6
2012 оны Да лам Цэрэнчимэдийн мэндэлсэний ойд.Тэмүүлэнгийн эрлийз дээд зээрд халзан-5
2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар эрлийз дээд-1
зэрэг амжилтыг үзүүлжээ.
Морь уях төрийн их хэрэгт шимтсэн түүний энэхүү амжилтыг төр засгийн зүгээс өндрөөр үнэлж:
 1998 онд МУ-ын Алдарт уяач
 2004 онд МУ-ын Манлай уяач
 2007 онд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон
2011 онд МУ-ын Тод манлай уяач цолоор тус тус шагнасан бол ММСУХ-ны зүгээс С.Ганхуягийн хурдан морин хөгжилд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилтыг үнэлэн
1996, 2009, 2010, 2011, 2012 оны шилдэг уяачаар тус тус шалгаруулж байсан юм.
С.Ганхуяг  хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулж, төрийн наадмыг чимэн түмэн олноо цэнгүүлэхээс гадна  монгол адууны яс чанарыг дээшүүлэхэд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр олон жилийн судалгаа шинжилгээ туршилтын ажлыг амжилттай хэрэгжүүлж буй морины томоохон зүтгэлтэн юм.
1998 оноос эхлэн монгол адууны чанарыг сайжруулах ажлыг эхлүүлж ОХУ-аас  Англи, Араб, Будённы, Дон үүлдрийн хурдан азарганууд оруулж ирэн монгол гүүтэй үржилд оруулж хурдлах чадвар сайтай шинэ цагийн монгол адуунуудыг олноор гарган авсан. Монгол адууны чанарыг сайжруулах зорилтынхоо хүрээнд  2012 онд АНУ-аас Quarter, Англи үүлдрийн азарга гүү оруулж үржил селекцийн ажлыг  хийж байна.
С.Ганхуяг ийнхүү монгол адууны яс чанарыг сайжруулахын зэрэгцээ   мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд онцгой анхаарч  морь уях эрдэмд олон арван хүнийг сургаж, улс, аймаг, сумын цолонд хүргэснийг энд дурьдах нь зүйтэй байх.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам7Хүрэн халзанЭрлийз дундГ.Будхангай​
2020АХ-99 жилийн ойн баяр наадам9Шөвгөр халзанАзаргаН.Батхуяг

Холбоотой мэдээ

Шинэ зууны шинэ түүх Бүжин бор
2023 оны 4-р сарын 03 -нд
3740
Цуутай хүлгийн аатай түүх- Шинэ зууны шинэ түүх Бүжин бор Тогтмол булантай  байх нь сэтгүүлчид ихээхэн давуу талтай. Зөвхөн тэр чиглэлийн мэдээлэлд анхаарал хандуулахаас эхлээд амар байдаг.…
Тод манлай уяач С.Ганхуяг: Уягдаад сурчихсан адуу муухан уяачаас илүү өөрийнхөө хоолыг тохируулдаг болчихдог
2021 оны 5-р сарын 16 -нд
4589
Төв аймгийн Баянцогт сумын уугуул,  Тод манлай уяач  -Цаг үеийн байдлаас болоод зан заншил, соёлын олон хэлбэрүүд устсан ч монгол наадам л үнэ цэнээ алдалгүй хадгалагдаж үлдсэн. …
ГАНХУЯГИЙН БУУРАЛ
2015 оны 12-р сарын 04 -нд
3186
Төв аймгийн Баянцогт сумын уугуул Тод манлай Сумъяасүрэнгийн Ганхуягийн буурал соёолон АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дээд насны ангилалд есөд хурдалсан билээ.Буурал морь ө…
АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан их насны морьд
2013 оны 7-р сарын 11 -нд
6057
1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Алтай констракшиний Х.Бат-Эрдэнийн хүрэн 2. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хотын Ц.Энхтайваны хонгор халзан 3. Ховд аймгийн Чандмань сумын …
Тод манлайн бие төлөөлөгч
2013 оны 5-р сарын 13 -нд
3755
Арын хангайгаар овоглосон энэ цагийн шилдэг уяачдын нэг бол Түвшрүүлэх сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С. Ганхуяг юм. Мориныхон гэх өнөр бүлийн дээд зиндаанд “зодоглож” буй С.Ганхуягийг энэ …
Ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадмын тойм
2013 оны 3-р сарын 20 -нд
7140
...Адууны үнэртэй дугараа нь айргийн сүүн дээр хүлээнэАрван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэСаран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэНаран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ…
МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг: Их насны морины уралдааны хуваарийг өөрчлөх хэрэгтэй байна
2013 оны 2-р сарын 25 -нд
4116
-Төрийнхөө их баяр наадамд их морь айрагдуулсан танд  баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач ?-Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ч гэсэн баярын мэнд хүр…
АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан хязаалангууд
2013 оны 2-р сарын 24 -нд
7452
МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын хээр Ардын хувьсгалын 88, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааныг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Монгол улсын Алдарт у…
Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн амжилтын цуваа
2013 оны 1-р сарын 17 -нд
4650
Арын сайхан хангайгаар овоглосон энэ цагийн шилдэг уяачдын нэг бол Түвшрүүлэх сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг юм. Мориныхон гэх өнөр бүлийн дээд зиндаанд “зодоглож” б…
Тариа хийгээд л хурдлаад байдаг юм бол уяачдын хэрэг гэж юу байхав
2012 оны 12-р сарын 26 -нд
4987
Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуяг 2012 оны шилдэг 9 уяачийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн тухай бид мэдээлсэн билээ. Түүнийг морины хорхойтнууд бол Бандгаа нэрээр нь анддахгүй. Архангай аймгийн Түвш…
Түрүүлж айрагдсан болон эхний аравт орсон их нас
2012 оны 7-р сарын 11 -нд
5171
Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмын хурдан морины уралдааны их насанд түрүүлж айрагдсан морьдын цувааг эхний арван байранд орсноор нь хүргэж байна. 1. МУ-ынМанлайуяач, “Алтайконстракшн…
МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг:Бор морь гурван жил дараалан төрийн наадамд айрагдлаа”
2012 оны 7-р сарын 11 -нд
5478
-Бор морь Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн боллоо. Баяр хүргэе?-Баярлалаа. Баяр жаргалтай мөчүүдэд үргэлж хамт байдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ч гэсэн баярлал…
Адуунууд эзэддээ очоогүй л байна
2012 оны 5-р сарын 25 -нд
3701
Тод манлай уяач С.Ганхуяг, Д.Онон нар  АНУ-гаас 19 азарга, 10 гүү захиалан онгоцоор авчруулсан билээ. Олон улсын нислэгээр тив дамнан ниссээр Монгол оронд газардсан цэвэр цусны адуунууд өдгөө Өлз…
Адуунууд эзэддээ очоогүй л байна
2012 оны 5-р сарын 25 -нд
0
Тод манлай уяач С.Ганхуяг, Д.Онон нар  АНУ-гаас 19 азарга, 10 гүү захиалан онгоцоор авчруулсан билээ. Олон улсын нислэгээр тив дамнан ниссээр Монгол оронд газардсан цэвэр цусны адуунууд өдгөө Өлз…
Адуунууд эзэддээ очоогүй л байна
2012 оны 5-р сарын 25 -нд
0
Тод манлай уяач С.Ганхуяг, Д.Онон нар  АНУ-гаас 19 азарга, 10 гүү захиалан онгоцоор авчруулсан билээ. Олон улсын нислэгээр тив дамнан ниссээр Монгол оронд газардсан цэвэр цусны адуунууд өдгөө Өлз…
Адуунууд эзэддээ очоогүй л байна
2012 оны 5-р сарын 25 -нд
0
Тод манлай уяач С.Ганхуяг, Д.Онон нар  АНУ-гаас 19 азарга, 10 гүү захиалан онгоцоор авчруулсан билээ. Олон улсын нислэгээр тив дамнан ниссээр Монгол оронд газардсан цэвэр цусны адуунууд өдгөө Өлз…
С.Ганхуяг АНУ-гаас “Quarter” үүлдрийн 29 адуу оруулж иржээ
2012 оны 5-р сарын 15 -нд
4237
Хурдан моринд хошуурах болсон шинэ Монголчууд нэг адууны үнийг тэрбум төгрөгт шүргүүлж дуулиан тарьсан нь саяхных. 800 сая төгрөгөөр “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн хэмээн цоллогдох болсон домогт хээр аза…
Ах-ын 90 жилийн ойн улсын баяр наадамд айрагдаж түрүүлсэн их насны морьд
2012 оны 4-р сарын 25 -нд
7353
А.Төгсбатын битүү бор  Хурдан хүлэгтэй холбогдсон 20 жилийн  хөдөлмөрөө үнэлүүлж туулай жилийн босгон дээр МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн бол А.Батсүх түүхт ойн төрийн наадамдаа о…

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна